AndCab Jolooch

App Name: AndCab Jolooch
Developer: Delgerbayar Dorj
App Category: Travel
Price: Free 0

Scarica su App Store

Алс замд ганц нэгээр явж ядарсаар байна уу?. Тогтмол хугацаанд хол болон дундын зайд хамт явах найз нөхөд хайрсаар байна уу?. Тэгвэл энэ програмыг татаж үзээд хамт зорчих анд найзаа олоорой. AndCab Jolooch програм нь машинтай хүнд зориулагдсан бөгөөд хол болон дундын зайд байнга очдог газраа газрын зураг дээр тэмдэглэн тухайн зорчих чиглэл дээ зориулан бүлэг үүсгэж хамт зорчих хүмүүсийг элсүүлснээр тэр чиглэлээр явах үедээ бүлэгтээ мэдэгдэл хүргүүлж мэдэгдэнэ.

- Энэ програм нь такси үйлчилгээнд зориулагдаагүй бөгөөд хэн нэгэнд хэмжигдэхүүнээр тооцогдсон төлбөр хөлс гаргаж өгөхгүй. Жолооч болон зорчигч нар анд найзын хүрээнд үнэгүй зорчих эсвэл тодорхой төлбөр төлөх нь хоорондоо тохирсон байдлаараа зохицуулагдана.

- Тодорхой хэсэг бүлэг хүмүүсийн хүрээнд анд найзын байдлаар ашиглаж болох бөгөөд заавал газрын зураг дээр мэдээллээ гаргах шаардлагагүй. Хамт зорчих найз нөхөд олохын тул газрын зураг дээр тодорхой хугацаанд байруулж болох бөгөөд тухайн зорчилтыг цуцалсан төлөвт шилжүүлэх үед газрын зураг дээр гарч ирэхгүй болно.

- Жолоочийн бүртгэл үүсгэх тал нь хувийн мэдээллээ үнэн зөвөөр оруулах ба зорчигчдыг төөрөгдүүлэх мэдээлэл, сүрдүүлэх, худал хуурмаг чиглэл оруулах зэргийг хориглоно. Хэрэв та нууцлах нуугдах хувийн мэдээлэлтэй бол үйлчилгээг ашиглахгүй байхыг зөвлөж байна.

- Зорчих чиглэл оруулахдаа газрын зураг дээрхи цэгийг заавал гэрийн хаалга дээрээ тулган тэмдэглэх албагүй бөгөөд ойролцоох гудамж, автобус буудал, зогсоол зэргээр хөдөлгөөн эхлэх, дуусах дуусах цэгийг тодорхойлж болно. Хөдөлгөөн эхлэх цэг нь таны гар утасны байршил байх бөгөөд тухайн байршилыг ойролцоох гудамж, автобус буудал, зогсоол зэрэг газруудад очиж тэмдэглэж болно.


Scarica su App Store



All application data and information was acquired from Apple's public RSS Feeds.